Өнөөдөр 11 сарын 2-ны өдөр. Григорийн тооллын жилийн 306 дахь (өндөр жил бол 307 дахь) өдөр юм. Мөн он дуустал 59 өдөр үлдэж байна. Аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 02. Сумъяа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 17. Даваа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шаргачин тахиа өдөр. Тэрсүүд өдөр. Өнөөдөр улаанбаатарт цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлууд:
• 1914 он – Дэлхийн нэгдүгээр дайны хүрээнд: Орос Османд дайн зарласан.
• 1956.11.02: БНМАУ-БНАСАУ-ын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав. Мөн БНМАУ, Индонез улсын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулжээ.
• 1989.11.02: Монгол, Хятад хоёр улс 1990 онд харилцан бараа нийлүүлэх тухай болон төлбөрийн тухай протоколд гарын үсэг зурав.
• 1994: Пакистаны хойд хэсэгт улсаа исламын шашинтай болгохын эсрэг бослого болжээ.
• 2004: АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, Жорж В. Буш ялалт байгуулав.
Энэ өдөр төрөгсөд:
• 1890 он – Японы сүмогийн 30-р ёкозүна III Нишиноүми Кажиро
• 1965 он – Мороккын гүйлтийн тамирчин Саид Ауйта
• 1965 он – Энэтхэгийн жүжигчин Шарук Кан
• 1974 он – Америкийн үглээ дуучин Нелли
• 1975 он – Оросын жүжигчин Елена Захарова
Энэ өдөр нас барагсад
Тэмдэглэлт баярууд:
• Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн ял шийтгэлгүй байдлыг зогсоох олон улсын өдөр.
Мексикт үхэгсдийн өдрийг тэмдэглэн амардаг
Тогтсон уламжлалаар арваннэгдүгээр сарын 2-нд Бүх талийгаач сүсэгтний өдрийг тэмдэглэж байна. Мөнх бусыг үзүүлсэн бүх хамаатан садан, төрөл төрөгсдөө энэ өдөр тэд дурсдаг учраас Бүх сүнсний өдөр гэж энэ арга хэмжээгээ бас нэрлэдэг ажээ. Мөн энэ өдөр Мексикт Үхэгсдийн өдрийг тэмдэглэн амардаг. Уг ёслолд хэрэгтэй бүхнийг худалдах захууд энэ үеэр ажилладаг. Сүсэгтэй мексикчууд өмнөх өдөр нь нас барсан хүүхдүүдийн сүнс эргэн ирдэг гэдэгт итгэдэг. Мексикийн айл бүр тусгай тахил бэлтгэн өөд бологсдынхоо сүнсийг дайлах ёстой гэж үздэг гэнэ.
Сэтгүүлчдийн шийтгэлийн эсрэг олон улсын өдөр
Сүүлийн арав гаруй жилд 800 гаруй сэтгүүлчид амь үрэгдээд байна. Сэтгүүлчдийн эсрэг хийгдсэн гэмт хэргийг шийтгэлгүй өнгөрөөхийг зогсоох олон улсын өдөр нь НҮБ-ын олон улсын өдрүүдийн системийн арга хэмжээ болон жил бүрийн энэ өдөр тэмдэглэгддэг. Өдрийг тэмдэглэх өдөр, сарыг Мали дахь зэвсэгт сөргөлдөөний үеэр редакцийн даалгавараар ажиллаж байгаад франц сэтгүүлчид Гислене Дюпоне Клоде Верлоне нарын хулгайлагдаад алагдсан 2013 оны энэ өдрийг сонгосон байна.
Египетын сүүлчийн хатан хаан Клеопатра төржээ
МЭӨ 69 онд Македоны Птолемейн удмаас гаралтай Египетын сүүлчийн хатан хаан Клеопатра VII Филопатор төржээ. Клеопатра эхлээд нөхрүүдийнхээ хамт дараа нь ганцаараа Ром Египетыг эзлэх хүртэл 22 жилийн турш Египетыг захирч байлаа. Түүний Теа Филопатор гэх албан ёсны цол нь “Эцэгтээ хайртай дагина” гэсэн утгатай. Птолемей Авлет засгаа том хүү XII Птолемей ба охин Клеопатра хоёрт гэрээслэн үлдээсэн гэдэг. Уламжлалын дагуу тэд гэрлэх ёстой байв. МЭӨ 51 онд XII Птолемей үхэхдээ өөрийн бага дүү есөн настай XIII Птолемейд хаан ширээгээ үлдээсэн ба тэр нь Клеопатрагийн хоёр дахь нөхөр нь болжээ. Залуус хэл амаа олоогүй учир Клеопатра Сирид дүрвэн нөхрийнхөө эсрэг цэрэг цуглуулж эхэлжээ. Гай Юлий Цезарь уг дайныг болиулах гээд амжаагүй бөгөөд Птолемей амь үрэгдэж тэр эмэгтэй Египетыг ганцаар захирах болов. Юлий Цезарь хатан хаантай урт хугацаанд хайрын холбоотой байсан юм. Түүнийг нас барсны дараа Марк Антоний өөрийн Октивиан гэх эхнэрээ орхин түүний амраг нь болсон байлаа. Октавианы ах нь Маркаас өшөө аван ромчуудыг тэдний эсрэг босгосон ба тэр дайнд Марк Антоний, Клеопатра хоёр амиа егүүтгэн төгсчээ. Домгоор үхлийн шарх авсан Антоний Клеопатрагийн гар дээр өнгөрсөн ба Клеопатра өөрөө хортой могойтой саванд гараа хийн хатгуулаад үхжээ.
Л.Баяр