2017-06-08 12:181min01

Ахуйн газ үнэрлэсэн 14 настай хүү амиа алджээ

Газ

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны оршин суугч 14 настай эрэгтэй Т нь ахуйн хэрэглээний газ үнэрлэн амиа алдсан хэрэг өчигдөр (2017.06.07) гарчээ.

Талийгаач тус хороонд байрлан орон сууцны арын даланд нас барсан байдалтай олдсон байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Газ үнэрлэсэн хүүхдийн ой ухаан самуурч ой ухаан муудах, унаж татах зэрэг сэтгэцийн эмгэгтэй болох аюултайг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.