Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 22 давхар барилга дээрээс 22 настай эмэгтэй үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн даваа гаригт (2017.06.05) гарсан.
Талийгаач эмэгтэй нь “Сохо мебель” компанид захиралын туслахаар ажиллаад гурван сар болсон бөгөөд өнгөрсөн сарын 31-нд цагдаагийн байгууллагад захиралдаа зодуулсан гэсэн гомдол гаргажээ.
Гомдолыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна. Мөн тэрээр тус хороололд амьдардаггүй, байрны гадна таксинаас буугаад явахад эргэн тойронд нь нэг хүн утсаар байнга ярьж, олон удаа холхисон, липтэнд нэг хүний хамт дээш өгсөж байсан бичлэг үлдсэн төдийгүй тус компаниас ажилтнууддаа хэргийн талаар мэдээлэл өгөхийг хориглосон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар дугаар хэлтсээс шалгаж байгаа аж.