Хот суурин газар амьдарч байгаа хүмүүс л чинээлэг гэх өрөөсгөл ойлголт аль хэдийн ард хоцорсон. Хөдөөгийн сайхан эрүүл орчинд өөрийн амьдрах нөхцөл боломжийг та өөрөө бүрдүүлж, бизнес хийж, амьдрах боломжууд олон бий. Тиймээс UPDOWN.MN сайтын хамт олон бид хөдөө орон нутагт эрхэлж болох бизнесийн санаануудыг та бүхэндээ хүргэж байна.
Өмнө нь бид сүү, сүүн бүтээгдэхүүнээр бизнес хийж болох санааг хүргэж байсан бол энэ удаа Төмс тариалж, түүгээр юу хийж болох мэдээллийг та бүхэндээ хүргэе.
Төмс тариалах бизнес
Аугаа их дайны ард гарч чадсан Оросын ард түмэн төмсийг хоёр дахь талх хэмээн нэрлэдэг. Үнэндээ ч төмс дэлхийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй хоол хүнсний нэгд тооцогддог. Төмс тариалах цоо шинэ санаа биш. Гэхдээ энэ бол нэлээд өндөр ашиг олох үйлдвэрлэл мөн.
Өсөн нэмэгдэж буй төмсний хэрэглээг хангах тариалалтын хоёр үндсэн төрөл байдаг. Эхнийх нь хаврын уламжлалт талбайн тариалалт. Хоёр дахь нь тусгайлан тоноглогдсон хүлэмжинд өндөр сортын төмс тариалах явдал.
Хүлэмжинд өндөр сортын төмс тариалах нь ашигтай хэдий ч зардал өндөртэй. Харин уламжлалт хаврын тариалалт илүү ашигтай. Мэдээж тариалалт эхлэхийн тулд газар хэрэгтэй.
Ердөө 0.5 га талбайд төмс тариалахад 15-25 кг үрийн төмс хэрэг болно. Үүнийг 250 000 төгрөгөөр худалдаж авна. Тоног төхөөрөмж түрээслэх, шатах тослох материал худалдаж авахад 1 000 000 орчим төгрөг шаардагдана. Бордоо, шавьж үргээгч бодисуудын зардал 250 000 төгрөг болно. Ингээд нийт зардал нь 1 500 000 төгрөг.
Талбайн 5 хуваасны нэгээс ойролцоогоор 200 кг, нийт талбайгаас 10 мянган кг ургац хураах боломжтой. Нэг кг төмсийг 700 төгрөгөөр худалдаана гэж үзвэл 7 сая төгрөгийн орлого олно. Эндээс нийт зардлаа хасаад 5 500 000 ашиг олно. Эхний жилд бизнесийн ашиг 30 хувь байх юм. Төмс тариалах зардал үүнээс ч бага байж болох юм гэдгийг бодох хэрэгтэй.
Хөдөө аж ахуйн техник хэрэгсэл, мэдээжийн хэрэг өндөр чанарын үр, тарьц хэрэглэх хэрэгтэй. Эндээс бүтээмж хамаарна гэдгийг мартаж болохгүй.
Дараагийн жилүүдээс талбайдаа трактор, анжис гэх мэт хөдөө аж ахуйн техник хэрэгсэл худалдан авах талаар бодоорой. Мөн бордоо, хортон шавьжаас хамгаалах үйлчилгээний хөлсийг нөөцлөн үдээх нь чухал шүү.
Тарьсан төмсөө бүгдийг намар худалдаалаад дуусахгүй. Жилийн дөрвөн улирлын бизнес болгож ч болно. Энэ бол хүүхэд залуучуудын хамгийн их дурладаг, түгээмэл хүнс төмсний снэк.
Шарсан төмсний үйлдвэрлэл
Шарсан төмс бол залуучуудын дунд маш их эрэлттэй байдаг хөнгөн хэлбэрийн зууш юм. Хэдийгээр шарсан төмсний эх орон Англид үүнийг үндсэн хоолны завсраар нэмэлт болгон ашигладаг ч манай улсад байнгын хэрэглээ болжээ. Шарсан төмсний нэг төрөл нь төмсний снэк юм. Чипстэй төстэй ч илүү амтлаг, тэжээллэг. Томоохон үйлдвэрлэгчид энэ төрлийн зууш руу орохоос татгалздаг нь чипсийг хаяж чаддаггүйтэй холбоотой. Гэхдээ бичил бизнес эрхлэгчид энэ бизнес санааг хаа сайгүй ашигладаг.
Цагт 40 кг төмс боловсруулж, 10 кг снэк үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугамын тоног төхөөрөмж байршуулахад 50 м.кв талбай хэрэгтэй. Гэхдээ энэ талбай зөвхөн үйлдвэрлэлд л зориулагдсан гэдгийг сана. Бүтээгдэхүүнийг тусад нь хадгалахаас өөр аргагүй. Энэ зуушийг хадгалахад энгийн тул жирийн өрөөнд ч байршуулж болно.
Үйлдвэрлэлийн онцлог нь төмсийг цэвэрлээд нарийхан хэрчиж, дараа нь хатааж, тосонд шарах явдал. Олон чипсийг амтлагч хольсон нухшаар хийдэг бол снэк нь цэвэр бүтээгдэхүүн, төмсөөр хийдгээрээ ялгаатай.
Шаардлагатай тоног төхөөрөмжүүд:
- Төмс угаагч машин
- Төмс цэвэрлэгч аппарат
- Ногоо хэрчигч
- Буцалсан ус, эсвэл уураар боловсруулах онгоц
- Хонгилын зуух
- Амтлагчны тун дааруулагч
- Бүтээгдэхүүнийг савлах автомат.
Ийм үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн өртөг 1,5 сая рублийн үнэтэй. Гэхдээ нэг ээлжинд 800 орчим савыг үйлдвэрлэдэг хүчин чадалтай. Бөөний худалдааны суваг болсон нөхцөлд зардлаа түргэн нөхөж, ашиг олох боломжтой юм.
Бид хөдөө орон нутагт мал маллангаа эдийн засгийн эрх чөлөөг өөртөө бий болгох сэдлүүдийг та бүхэндээ өгөх болно. Хүн амын хэт нягтаршил бий болсон хотод стресс дунд амьдрах уу? Уудам тал нутагтаа өөрийн ажлын байрыг бэлдэн стресс бухимдалгүй амьдрах уу гэдэг таниас өөрөөс чинь шалтгаална.
Хөдөө нутаг бол маш бага зардлаар мөнгөжих, баяжих хамгийн том боломжуудыг агуулдаг гол цэг юм. Жинхэнэ эрүүл агаар, эрүүл экологийг түшсэн хүнс, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэн, худалдаалах хэдэн арван энгийн боломжууд яг энд л бий. Үйлдвэр гэхээр хэт том зүйл бас бодоод хэрэггүй.
Шулуухан хэлэхэд хөдөөгийн эрүүл хөрс, эко орчноос, суусан газраасаа алт атган босох, хамгийн хурдан амьдралаа сэргээх, мөнгө хураах энгийн хэрнээ сэтгэлд шууд буух хэд хэдэн аргыг UPDOWN сайт та бүхэндээ цувралаар хүргэх болно
БЭЛТГЭСЭН Н.ЦЭНДБАТ