2020-10-27 13:401min00

Төрийн соёрхолт, хүний̆ гавьяат эмч М.Амбага докторт хүндэтгэл үзүүллээ

85cbf427ddeb4ffcd74397deb3ff3e46

Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын хүрээнд Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул нэрт эрдэмтэн, Монгол Улсын Төрийн соёрхолт, АШУ-ны доктор, профессор, Хүний̆ гавьяат эмч М.Амбагад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагааны хүрээнд Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүдэд лекц, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүллэээ. Мөн М.Амбага докторын үүсгэн байгуулсан Шинэ анагаах ухааны их сургуулийн дэргэдэх эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Уламжлалт эм тангийн танилцуулга мэдээллийг хүргэв.

Тэрээр “Салимон”, “Нефромон”, “Хоффитас” эмүүдийг хамтран бүтээсэн. Хамгийн сүүлд ургамлын хаан Хунчирыг дэлхийд таниулах бүтээгдэхүүн гаргасан билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй