Нийслэлээс авто зогсоолуудыг нэгдсэн системд оруулахаар туршилт эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд маргааш буюу /2020.10.28/ -наас эхлэн Сентрал Тауэрын зүүн талын зогсоол дээр авто зогсоолын нэгдсэн системийг бий болгож байна.
Тодруулбал уг зогсоол төлбөртэй болох ба хоёр цагаас дээш зогсоолд машинаа байршуулах боломжгүй гэсэн үг юм.
Хэрэв машинаа хоёр цагаас дээш зогсоолд байршуулсан тохиолдолд зогсоолын цагдаа мэдэгдэх аж. Хэрвээ цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцвэл зөрчлийн тухай хуулийн дагуу торгох хүртэл арга хэмжээ авах ажээ.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны аравхоёрдугаар сарын 21-ны болон 2011 оны аравхоёрдугаар сарын 9-ны өдрийн хурлаар батлагдсан ёсоор зогсолын төлбөр нэг цаг нь 1000 төгрөг байна. Нэг цаг гучин минут 1500 төгрөг. Хоёр цаг нь 2000 төгрөг байх ажээ.
Л.Баяр