НийслэлУрлаг, Спорт

Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохиож байгаа билээ. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулна.

45006795_547356462380095_9217280360184807424_n_20181029045913_20201027024656 Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана.

Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдад болон байгууллагын төлөөлөлд шагнал гардуулах арга хэмжээ болох юм. Мөн өдөр Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно.

Нийслэлийн ЗДТГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close