Манай улсын 80 музейн 53 нь зориулалтын бус барилгад байрладаг

2020-10-27 10:551min0
60320887_310042599909383_4986174834124783616_n (1)

Монгол Улс Музейн тухай хуультай болохоор хэлэлцэж байна. Одоогийн байдлаар манай улсад 80 орчим музей үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 53 нь зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Үүнийг өөрчлөхөөр шинэ музей барихаас гадна долоон музейг сэргээн завсарлахаар төлөвлөжээ. Чингис хааны музей, Байгалийн түүхийн музейгээс гадна “Хөвсгөл нуур” музей, Төв аймагт архелоги, угсаатны зүйн музейг шинээр барина.

“Чингис хааны музей ашиглалтад орсноор олон нийтэд дэлгэн үзүүлдэггүй үзмэрүүдийн 40 орчим хувь нь олны хүртээл болно. Монгол Улсад дэлхийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдсэн таван үзмэр байдаг гэдгийг Соёлын сайд С.Чулуун хэллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй