Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2070 дуудлага ирснээс 932 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ, 1132 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардла гатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.10.27-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Амралтын өдөр Эмнэлэгт цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 4092 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ. Үүнээс 2443 нь цаг захиалж, 639 дуудлага зөвөлгөө, мэдээлэл авчээ.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
Яаралтай тусламжийн тасгаар нийт 1137 хүн үйлчлүүлсний 360 нь осол, гэмтлээр ГССҮТ-р үйлчлүүлжээ. ЭХЭМҮТ-д 45 нярай мэндэлжээ. Нийт 271 мэс засал хийгдснээс яаралтай 70, төлөвлөгөөт 201 мэс засал хийгджээ.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам