Өчигдөр /2020.10.26/ МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Улмаар түүний хүсэлтийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн, хүсэлтийг хүлээн авч албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Л.Нинжжамцын албан тушаалыг ирэх арваннэгдүгээр сарын 01-нээр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх аж.
Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Миний бие хамт олныхоо тогтвортой хамтын ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдалд үүдэн өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргаж байна. Та бүхэнтэй хамтарч дөрвөн жил олон сайхан ажлуудыг хийж, байгууллагын хөгжилд хувь нэмрээ орууллаа. Та бүхэн минь амар амгалан байж, ажлаа тайван хийхийг хүсье…” гэсэн байна.