Байнгын хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг отор нүүдэл, мах бэлтгэлтэй холбоотой асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас тодруулсан юм.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Миний үгэлж дуулдаг нэг асуудал удаан байна. Засгийн газар дээрээ яриад тогтоол гаргаад Отор нүүдэл хийж байгаа аймгуудыг хөөж туухгүй, татвар хураамж авахгүй байх асуудлыг яаралтай шийдвэрлээч. Өнгөрсөн жил Засгийн газар шийдвэр гаргаад болоод л байсан ш дээ. Халуун намраар л таньтай уулзлаа, бичиг өглөө. Бичигний хариу ч өгөхгүй юм. Засгийн газар арга хэмжээ авч байгаа гээд л яваад байх юм. 40 мянган тонн мах аа яаж бэлдэх гээд байгаа юм. Тодорхой хариул хэлээч?
Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдад З.Мэндсайхан: Засгийн газар отор нүүдлийн чиглэлээр тогтоол гараад 7-р сараас эхлээд л арга хэмжээ аваад явж байна. Засгийн газрын 43-р тогтоолын дагуу отор нүүдлийг зохион байгуулж, отрын бүс нутагт мал байршуулж байна. Орон нутгийн сонгууль болсонтой холбоотой засаг дарга нар энэ асуудалд анхаарч өгөхгүй байсан. Сонгууль дууссан учраас отор өвөлжилтрүү илүү доод шатандаа анхаараад явчих боломжтой гэж бодож байна. Бид бол хангалттай зохицуулалт хийж өгч байгаа. Отор нүүдлийн бүсийг нь гаргаж өгч байна.
40 мянган тонн мах яаж гаргах юм бэ гэж асууж байна. Экспортын эрхтэй аж ахуй нэгжүүдэд квотыг нь хуваагаад өгч байгаа. 11 сарын 1-нээс 12 сарын 31-ны хооронд мах бэлтгэлийн оргил үе. Аж ахуй нэгжүүд энэ хугацаанд махаа бэлтгээд гаргана гэсэн тооцоотой байна. Үүнтэй холбоотойгоор мах экспортыг дэмжих зорилгоор бид яаман дээрээ ажлыг нь хөнгөвчилж, гурав дөрвөн компаниудыг нэгтгээд экспортонд гаргах эрхтэй компаниудад нь нэг цэгийн үйлчилгээ үзүүлээд явж байна.
Н.БАТАА