Энэ сарын 25-ны 02.30 цаг орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын асфальтан замд О жолоочтой Howo маркийн автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай иргэн О-гийн амь нас хохирсон ноцтой осол гарчээ.
Орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, аюулгүй байдлаа хангаж, хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.