Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Би Эй Ди Эм Жи” ХХК хуурамч цемент савлаж байсныг илрүүлжээ.

Шалгалтаар тус компани “Хөтөл” цементийн үйлдвэрийн задгай цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж  “Менгоа” нэр бүхий шошготой уутанд савлаж борлуулсан хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Дээрх компанид холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн