ШУУД: НИТХ анхдугаар хуралдаанаа хийж байна

2020-10-23 11:521min
unnamed

НИТХ анхдугаар хуралдаан болж байна.

Тус анхдугаар хуралдаанаар: 

  • НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд танилцуулна.
  • НИТХ-д намын бүлэг байгуулах тухай
  • НИТХ-ын даргыг сонгох тухай
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ хэмээн хуралдаан даргалагч Р.Дагва танилцуулав.

[fbvideo link=”https://www.facebook.com/watch/?v=372728710518161″ width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]

2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан НИТХ анхдугаар хуралдаанаа эхэллээ.

Өнөөдөр тус хурлаар Улаанбаатар хотын Засаг даргад нэр дэвшээд буй Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад нэр дэвшсэн Ж.Батбаясгалан нарын асуудлыг хэлэлцэнэ. Улмаар дээрх хоёр нэр дэвшигчийг дэмжих, эсэх санал хураалтыг нууцаар явуулна. Хэрэв дэмжигдвэл нэрийг Ерөнхий сайдаар батламжлуулах юм.

Найм дахь удаагийн НИТХ-ын анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад нь удирдан явуулах бөгөөд өмнөх НИТХ-ын дарга Р.Дагва хамгийн ахмад нь тул хуралдааныг даргалж байна. Хуралдаанд 45 төлөөлөгч 100 хувь ирцтэй оролцож байна.