Монголын үндэсний бөхийн холбооны /МҮБХ/ Цэцдийн зөвлөлийн хурал маргааш болох аж. Хуралд аймгуудын үндэсний бөхийн холбооны тэргүүн, удирдлагууд, үе үеийн бөхчүүд, бөхийн засуул, зүтгэлтнүүд, жаяг дэгийн багийнхан оролцох юм.
Уг Цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ-ны ээлжит долоодугаар “Их Эе” хурлын товыг тогтоон зарлах болон тус “Их Эе” хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулна.
Өнгөрсөн есдүгээр сарын 05-нд Цэцдийн зөвлөл хуралдаж, МҮБХ-ны “Их Эе” хурлыг есдүгээр сарын 19-нд товлосон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байдаг. Монгол бөхийн өргөөнд өмнө нь явагдсан хуралд Цэцдийн зөвлөлийн 47 гишүүн оролцож, “Их Эе”-ийн товоо гаргаж, ажлын хэсгээ 11 бүрэлдэхүүнтэй сонгон баталсан мөн л хойшилсон юм.