2020-10-22 12:561min01

МАН-ын хороо Д.Сумъяабазарыг хотын даргад 100 хувь дэмжлээ

sumya

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргад нэр дэвшигчээ Нийслэлийн МАН намынхаа үндсэн дүрмийн хүрээнд тодруулна. Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъяабазарыг хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Д.Сумъяабазар хэрэв хотын даргаар томилбол тэрээр УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой юм.

 

Л.Баяр