Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын салбар лабораторид өнөөдөр нийт 547 сорьцод шинжилгээ хийж нэг хүнээс коронавирус илэрсэн байна.
Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавирусийн халдварын тохиолдлын тоо 328 болж байна. Одоогоор 328 хүн бүрэн эдгэрснээс 298-ынх нь ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.
Дэлхийд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 350 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 268 мянган хүн эдгэрчээ.
Л.Баяр