2017-06-07 09:061min00

Францын өмнөд хэсэгт 200 гаруй муур хулганы хоронд хордож үхжээ

nintchdbpict000297031066

Францын өмнөд хэсгийн тэнгисийн ойролцоох нэгэн жижигхэн хотод нэг сарын хугацаанд гэрийн тэжээвэр, золбин нийлсэн 200 гаруй муур үхжээ. “Үл тайлагдах муурын цуврал алуурчин”-ы хохирогчид Монпельегээс өмнө зүгт 90 км-т орших Сен-Пьер-ла-Мер хотод өсөж үржиж байжээ.

Муур үхэж буй шалтгааныг хулгана, хархны хорноос болсон байж болзошгүй гэх мэдээлэл ч байна. Үүнээс гадна нутгийн иргэд энэхүү нууц хордуулагчид хүүхдүүд ч өртөх вий гэхээс эмээж байгаа аж.