Хан-Уул дүүргийн Зайсангийн KFC-ийн ард, “River Garden”, “Japan Town”, “Хүннү 2222” хотхонд хуучин хувцас хүлээн авах хайрцаг бүхий цэгийг тус тус байрлуулжээ.
Дээрх дөрвөн хотхоны гадна байрлуулсан хуучин хувцасны бүхээгт иргэд хэрэглэхгүй эд зүйлсээ хийж байх бөгөөд Дүүргийн тохижилт үйлчилгээний газраас эд зүйлсийг ачиж, зорилтот бүлгийн иргэдэд хандивлах гэнэ.
Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвөөс санаачлан 2020 оны тавдугаар сараас хойш нийт 800 гаруй хувцас, хэрэглэлийг хорооны нийгмийн ажилтнаар дамжуулан зорилтот бүлгийн айлуудад тарааж өгөөд байгаа юм.