Нэг сая төгрөгийн 290 азтан тодорлоо

2020-10-19 09:09
nuat

Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32,023,512 баримт хамрагдсанаас:

5 сая төгрөгийн 3
3 сая төгрөгийн 27
1 сая төгрөгийн 290
100 мянган төгрөгийн 2890
30 мянган төгрөгийн 28,736 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 68646333.

Харин супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 62889919 байлаа.

 

Л.Баяр