Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа энэ сарын 21-ний өдөр дахин зохион байгуулагдахаар болжээ.
Нийслэлийн нийт 44 байршлын 46.4 га газрыг дуудлага худалдаанд оруулж, 2.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолж байгааг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. Энэхүү дуудлага худалдаа нь газрын биржийн цахим системээр зохион байгуулагдана.
Өнөөдрийг хүртэл зохион байгуулагдсан нийт дуудлага худалдаагаар 632.9 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлээд байгаа аж. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт байрлах газрыг 125.4 сая төгрөгөөр худалдаалсан нь хамгийн өндөр дүн болжээ. Мөн 2021 онд дуудлага худалдаанд орох байршлуудын саналыг хүлээн авч эхэлсэн.