Улиастайн ам руу самар түүхээр явсан 23 настай бүсгүй алга болжээ. Тодруубал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн амны “Шургуут” гэдэг газар Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн 23 настай, эмэгтэй өчигдөр буюу аравдугаар сарын 8-ны өдрийн 13 цагаас хойш самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 00:40 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид, Улиастайн амны байгаль хамгаалагчийн хамт 01:15 цагаас эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлсэн. Тухайн газар нь 11:10 цагаас 00:40 цагийн үед цасан шуурга шуурчээ.
Эх сурвалж: ОБЕГ