Нобелийн долоо хоног эхэлж эздээ тодруулж байна. Тэгвэл өнөөдөр 2020 оны химийн салбарын Нобелийн шагналыг Эммануэль Карпентер, Женнифер А.Дудна нарт геном засах аргыг боловсруулсных нь төлөө олгохоор шийдвэрлэв.
Эммануэль Карпентер, Женнифер А.Дудна нар ДНХ тайрдаг “хайч” гэгддэг генийн өөрчлөлт хийх CRISPR / Cas9 техникийг нээжээ. Үүнийг ашиглан амьтан, ургамлын ДНХ-ийг маш өндөр нарийвчлалтайгаар өөрчлөх боломжтой болсон юм.
Карпентер, Дудна нар CRISPR / Cas9 генетикийн хайчыг 2012 онд илрүүлснээс хойш тэдгээрийн хэрэглээнд нэвтрүүлж байгаа юм. Тухайлбал үр тарианы генд өөрчлөлт оруулах замаар ган, хортон шавьжид тэсвэртэй болгон өөрчилсөн байна. Мөн хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг үүний тусламжтай боловсруулсан бол удахгүй удамшлын өвчнийг эмчлэх арга бий болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Өдгөө 51 настай Карпентер, 56 настай Дудна нар химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн зургаа ба долоо дахь эмэгтэйчүүд болж байна. Карпентер, Дудна хоёр 10 сая швед кроны ($1.1 сая) мөнгөн шагналыг хувааж хүртэнэ.
Л.Баяр