Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав.
Үүнтэй холбогдуулан:
– 2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг үе шаттай халах
– Засгийн газраас гаргах шийдвэрт шинжлэх ухааны байгууллагын саналыг сонсож, тусгадаг байх
– Багш нарын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх зорилгоор “Багш хотхон” байгуулах
– Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтад цахим технологи нэвтрүүлэх төлөвлөлт боловсруулж танилцуулах
– Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерийн барилга, угсралтын ажлыг эрчимжүүлэх үүднээс ирэх онд санхүүжилтыг нь нэмэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.