Нобелийн долоо хоног эхэлж эздээ тодруулж байна. Тэгвэл өнөөдөр 2020 оны Нобелийн физикийн салбарын шагналтнуудыг нэрлэлээ. Шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй шагналыг энэ жил одон орон, сансрын шинжлэх ухааны салбарт онолын чухал нээлт хийсэн гурван эрдэмтэнд олголоо.
Английн физикч Рожер Пенроуз, Германы одон орны физикч Рейнхард Генцель болон Америкийн орон орон судлаач Андреа Гез нар 2020 оны Нобелийн физикийн салбарын шагналыг хар нүхний судалгааны ажлаараа хүртсэн байна.
Шведын шинжлэх ухааны академийн шагнал олгох хорооны мэдэгдэлд Британийн физикч, математикч Пенроуз нэр хүндтэй шагналыг хар нүх оршин байх нь Альберт Эйнштейны харьцангуйн ерөнхий онолын гол таамаглалыг баталдгийг нотолсон нээлтээрээ, харин астрофизикч Генцель болон одон орон судлаач Гез нарын судалгаа нь гариг ертөнцийн цөмд, Сүүн замын төвд байх хэт хүнд масс бүхий объект буюу хар нүхийг нээснийхээ төлөө шинжлэх ухааны нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.
Нобелийн 2020 оны физикийн салбарын шагналтнуудыг тодруулахаас өмнө уламжлал ёсоор анагаах ухаан-физиологийн салбарын шилдгүүдийг тодруулсан юм. Энэ удаагийн Физиологи Анагаах Ухааны чиглэлээр энэ жилийн Нобелийн шагналын эзнээр элэгний С вирусийг нээсэн нээлтээрээ Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн эмч-судлаач Харви Алтер, Канадын Альберта мужийн их сургуулийн профессор Майкл Хаутон, Америкийн Рокфеллерийн их сургуулийн профессор Чарльз Райс нар хүртсан юм. Удахгүй хими, утга зохиол, энх тайвны үйл хэргийн төлөөх Нобелийн шагналтнууд тодорно.
Л.Баяр