17 настай Маки Каррин хэмээх бүсгүй дэлхийн хамгийн урт хөлтнөөр тодров. АНУ-д аж төрдөг тэрбээр 32 настай орос бүсгүй Екатерина Лисинагийн дээд амжилтыг эвдсэн гэж Гиннесийн амжилтын номны албан ёсны сайтад мэдээлжээ. Охин Техас төрөхдөө дөнгөж 48 см байсан ч 17 нас хүрэхдээ 208 см болжээ. Эцэг эх нь хоёулаа түүнээс намхан. Ээж нь 173 см бол аав нь 198 см гэнэ.
Охин урт хөлөөрөө дээд амжилт тогтоосон юм. Түүний хөлийг хэмжиж үзэхэд зүүн хөл нь 135,3 см, баруун хөл нь 134,3 см болжээ. Харин Каррин өндрөөрөө дээд амжилт эвдэж чадаагүй юм.
Каррин өөрийгөө урт хөлтэй гэдгийг тун санамсаргүйгээр буюу триконы зар сурталчилгаанд тоглох санал хүлээн авсныхаа дараа мэджээ. Өндөр нуруутай, урт хөлтэй байх нь түүнд хэцүү байдаг гэжээ. Тэрбээр хувцас олох гэж нэлээд сандардаг, хаалга, машины дээд хэсгийг үе үе мөргөдөг гэсэн байна.
Каррин дээд амжилтаараа эмэгтэй хүнийг байгаагаар нь хүлээн аваасай гэдгээ илэрхийлэхийг хүсчээ. Өмнөх амжилтын эзэн, Оросын сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч асан Екатерина Лисина 2018 онд Гиннесийн амжилтын номонд орж байсан юм. Тухайн үед 29 настай байсан тэрбээр 205,74 см өндөр хэдий ч хөлнийх нь урт 133 см байжээ.