Улсын хэмжээнд 2020 оны эхний 8 сард нийт 18000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5120 хэрэг буюу 22.1 хувиар буурчээ. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2910 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 369 хэргээр буюу 14.5 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 16.2 хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 нэгжээр өсчээ. Архины хурц болон архаг хордлогын улмаас 299 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд байгаа аж. Энэ оны эхний 8 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 53.3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.
Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-нд сэтгэл түгшилт, нойргүйдэл, архаг ядаргаа, биеийн хэлбэрийн эмгэг, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал хэмээн эрэмбэлэгдсэн байна.