Вьетнамд цагдаа нар 345 мянган хэрэглэсэн бэлгэвч хураан авчээ. Энэ бэлгэвчийг угааж цэвэрлэсний дараа шинэ болгон зардаг байсан тухай Reuters-т мэдээлжээ.
Өмнөд Биньзыонг мужид байрлах агуулахаас бэлгэвчтэй хэдэн арван цүнх илрүүлсэн аж. Ингээд хэмжиж үзэхэд 350 гаруй кг болжээ.
Агуулахын эзэн цагдаа нарт мэдэгдэхдээ сар бүр танихгүй хүнээс хэрэглэсэн бэлгэвч авдаг байсан гэнэ. Энэ хэргийг шалгах ажиллагааны үеэр саатуулагдсан эмэгтэй эдгээр бэлгэвчийг эхлээд угааж байгаад дараа нь хатааж, модон бэлэг эрхтэнд хэлбэрт оруулдаг байсан гэнэ. Үүний дараа барааг савлаж, борлуулалтад гаргадаг байжээ.