Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон Политехник коллежийн мэдээлэл технологийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах тал дээр хамтран ажиллах тухай санал солилцлоо.
Мөн зах зээлд эрэлттэй байгаа Мэдээлэл технологийн мэргэжлээр богино хугацааны сургалт зохион байгуулж, ур чадвартай ажиллах хүчийг хөдөлмөрийн зах зээлд гаргах талаар ярилцсан юм. Эдгээрийг бодит ажил хэрэг болгохоор дараагийн түвшинд хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар болов.