Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр буудлага спорт сонирхогчдын урилгаар сургалт явуулахаар болжээ.
Тус сургалтандаа тэрбээр буудлага спортын шаардлага хангасан гар буутай бүх насны хүмүүст зориулан ирэх аравдугаар сарын 01-нээс удирдан явуулахаар болсон байна. Сургалт нь долоо хоногт хоёр удаа Техник спортын төвд хичээллэх юм байна.