Гадаад харилцааны яам энэ сард болон ирэх сард хийхээр төлөвлөөд байгаа тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “Энэ сарын 28-нд Казахстан руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо. Мөн есдүгээр сарын 29-нд Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын 200 орчим иргэнийг нэмэлт нислэгээр авчирна. Тэднийг ирсэн даруйд тусгай үнээр тусгаарлах ажлын бэлтгэлийг хангаж байна. Энэ нь монгол иргэдийн тусгаарлах байранд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.
Аравдугаар сард БНСУ руу долоон удаа нислэг үйлдэнэ
Аравдугаар сард хийх нислэгийн урьдчилсан хуваарийг хүргэж банйа.
Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 10600 орчим иргэн байна. Үүнийг бид дахин нягталж байгаа. Үүний 5200 орчим иргэн БНСУ-аас буцах хүсэлтэй байгаа учраас аравдугаар сард Сөүл рүү долоон удаагийн нислэг үйлдэх урьдчилсан төлөвлөгөө гарчээ.
Аравдугаар сард БНСУ руу долоон удаа нислэг үйлдэнэ
Аравдугаар сард Сиатл руу дахин нэг нислэг хийхээр төлөвлөж байгаа” гэв.