Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдын орон нутагт ажилласан ажлын тайлан, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 11 асуудал хэлэлцэж байгаа юм. Мөн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай журам батлах асуудлыг хэлэлцэж байна.