Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Есдүгээр сарын 21-22-ны өдөр буюу сүүлийн хоёр өдөр нийт 1,406 хүнд шинжилгээ хийхэд 1,405 хүнд коронавирус илрээгүй. Нэг хүний давтан шижилгээнээс коронавирус илэрсэн. Тухайн хүн нь есдүгээр сарын 17-ны өдөр Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 53 настай эмэгтэй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн бөгөөд 97 хувийн эдгэрэлттэй байна” гэлээ.
Л.Баяр