2020-09-23 09:131min00

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

uuriin ongots

Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Уг онгоц маргааш буюу есдүгээр сарын 24-ний 05:20 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 250 орчим иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.