Хонконгийн 7.3 сая хүн амын багагүй хэсэг нь орон сууцны гачаалд орсон гэж албаны хүмүүс мэдээлжээ. Тэнд 200.000 мянган хүн нийтийн байрны умгар өрөөнд амьдардаг. Нэг өрөөний хэмжээ нь 11 ам.метр. Бидний хошигнодгоор бол жинхэн “шопроод” болж амьдардаг гэсэн үг.
Тэдний 18 хувь нь хүүхэд, өсвөр насныхан байгаа нь Засгийн газрынхны толгойн өвчин болоод байгаа аж. Нийтийн байрнуудад 20 өрх тутамд нэг ариун цэврийн өрөө шийдсэн байдаг гэнэ.