Өнөөдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэж байгаа 10 дугаар хорооллын тохижилтын ажлын явцтай НИТХ-ын дарга Ц.Сандуй, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж, ОСНААУГ-ын дарга Ж.Батсайхан болон албаны бусад хүмүүс танилцлаа. 04 сарын 10-ны өдөр эхлэсэн уг тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Асфальтбетон хучилт бүрэн дууссан бөгөөд сандал, сүүдрэвч, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байгаа юм. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг, тус байгууллагын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Алгаа нараас уг тохижилтын ажилтай холбоотой сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Ийнхүү халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, өдөр шөнийг үл ялган ажилласан олон хүний хөдөлмөр, хөлс хүч биелэлээ олох мөч улам ойртсоор байна. Уг ажлыг энэ сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөх юм.