Нуувчнаасаа гарах цаг болжээ. Энэ сарын 21 хүртэл нар Ихрийн ордод байрлах учраас таны нийгмийн харилцаа үүнийг дагаад ихээхэн идэвхтэй байх нь. Таныг орчлон дэлхий сонсоход бэлэн байна. Таны үг үргэлж үнэ цэнэтэй, хүндтэй байх болно. Энэ сарыг ашиглан санаж бодож явдгаа бусадтай хуваалцаж, нэр хүндээ бий болго. Ажил хэргийн аливаа яриа хэлэлцээ, уулзалт бүгд амжилт дагуулна.
Энэ сард эрч хүч дүүрэн байна. Түүнчлэн хайр дурлал аз жаргалыг зөгнөж байна. Зуны дулаан өдрүүд романтик учралуудыг зөгнөжээ. Хувь заяаны бэлгийг хүлээж авахад бэлд. Та ганц бие бол хайж явсан хүнтэйгээ учирна. Харин хэдийнэ гэр бүл зохиочихсон бол бүл нэмэх магадлалтай.
Үхэр
Зургадугаар сар бол үхрийнхний хувьд гайхалтай бүтээлч цаг хугацаа байх болно. Таны бүтээлч байдал мөнгийг урин даллаж байна. Мөнгө бусдынх нь хувьд гуйлгаж байж олддог бол энэ сард мөнгө таныг чиглэн өөрөө л урсаад ороод ирнэ.
Энэ сард эмчилгээ хийлгэх бол Бархасбадь гаригийн нөлөөгөөр эмчилгээ төгс болж, дахин өвдөхөөргүй эдгэх болно.
Та удтал хайж байсан ажил хэргийн сайн түнштэйгээ уулзана. Энэ бол таны хүсэн хүлээсэн амжилтын эхлэл байх нь. Одоо л мөрөөдлөө биелүүлэх цаг иржээ.
Нийгмийн сүлжээ болон элдэв уулзалт, олон нийтийн арга хэмжээнд өөрийнхөө давуу тал, ур чадваруудыг сурталчлахад үр дүн нь таатай байх болно.
Ажил дээр маргаан гарч болзошгүй. Гэвч маргааныг эвээр шийдэх хэрэгтэйг одод зөвлөж байна.
Сарын хоёр дахь арав хоногт эсрэг хүйстнээсээ мэдрэх таашаал дээд цэгтээ хүрнэ. Таны бүтээлч байдал, хөдөлмөрч, хичээнгүй байдал таны хайртыг улам өдөөж өгнө.
Ихэр
2017 оны зургадугаар сар ихрүүдэд олон жил тээсэн мөрөөдлийг нь биелүүлэхээр иржээ. Иймд сарын эхний 3 долоо хоногийг судалгаа, төлөвлөгөөгөө нарийвчлан гаргахад зориул.
Хүчирхэг Бархасбадь гариг танд гал дөл хайрлана. Юунд ч бууж өгөлгүй зөвхөн цээжин дэх хүсэл мөрөөдлөө биелүүлэхээ л бод.
Хайр дурлалд аз ивээнэ. Таны анхаарлыг татаж байсан хэн нэгэн яг одоо таныг олж харна. Хүсэл биелдэг гэдгийг та ойлгоно.
Хөрөнгө мөнгөний тал дээр айх зүйл алга. Хайж байсан хөрөнгө оруулалт чинь аяндаа өөрөө л ороод ирнэ.
Мэлхий
Эртний сайхан өдрүүд айлчлан ирэв үү гэлтэй сайхан цаг хугацааг зургадугаар сар танд амлаж байна. Яг л хүүхэд байхдаа мэдэрдэг байсан жаргалтай өдрүүд, юунд ч санаа зовохгүй явсан гэгээлэг цаг мөчүүд эргэн ирэх нь. Түр ч болов амсхийж амьдралаас энэ бэлгийг гавьяатай хүн шүү дээ та.
Урд чинь байсан өтгөн манан замхарч бүхнийг тодоор олж харна. Шийдэл нь олдохгүй байсан олон зүйл байрандаа орж, санаа зовоосон зүйлс ч учраа олно.
Эргэн тойрныхоо дотны хүмүүст анхаарал хандуулснаар амьдрал улам сайхан өнгөлөг болохыг та мэдэрнэ. Ялангуяа, гэр бүлийн гишүүддээ анхаарлаа хандуулаарай. Тэдэнд таны хайр халамж маш их хэрэгтэй байгааг анзаарах хэрэгтэй.
Хостой болохыг хүсч байгаа бол энэ сардаа азнасан нь дээр. Учир нь энэ сард хайр дурлалын аливаа асуудалд одод таатай хандахгүй.
Арслан
Буд гариг хонины ордонд эргэн ирж байгаа. Энэ цаг үе танд шинийг эрэлхийлэх, санаачлах таатай боломж олгож байна. Гэр бүл дотор шийдэх асуудлууд үүсэх магадлалтай. Хамаатан садан, гэр бүлийнхэнтэйгээ өмнөхөөсөө илүү дотно байхыг хичээгээрэй. Энэ сар маш завгүй өнгөрөх учир таны хүсэл сонирхол таныг шинэ сайхан бүхэнтэй учруулна.
Хайр дурлалын тал дээр Бархасбадь гаригийн нөлөөгөөр бүх зүйл сайхан болно. Та үүнийг л хүсч байсан шүү дээ. Бусад нь танд хайртынхаа тухай элдэв сонин хачнаар гайхуулж байхад та ганц бие амьдралаа үзэн ядаж байсан уу. Тэгвэл зургадугаар сар танд завгүй хайр дурлалын романсаар бэлэг барих нь дээ.
Мөнгө санхүүгийн хувьд барьж авсан салбартаа мэргэшихийг хичээ. Хэцүү гэж бүү гол. Од гаригс таныг мөнгөөр таслахгүй. Хамгийн гол нь та өөрөө хичээх л үлдэж байна.
Охин
Энэ сарын эхнээс л таны хүлээж байсан төслүүд өгөөжөө өгч эхэлнэ. Та энэхүү ялалтаа багийнхантайгаа хамт тэмдэглэхийг хүсэх байх. Энэ бол танай багийнхны бүгдийнх нь хүч чадал, чармайлтаас бүтсэн болохоор энэ нь та бүгдийн хүртэх ёстой гавьяа.
Энэ сард ямар нэгэн сайн дурын үйл хэрэгт оролцоход таатай. Сарын сүүлээр сэтгэл татмаар сайхан ажлын санал хүлээн авна. Таныг шинэ төвшинд аваачих ажлын шинэ байр харилцааны ур чадварыг чинь улам тодруулан харуулж чадна. Бусадтай эелдэг харьцдаг таны зан, бусдын асуултанд цааргалалгүй хариулдаг байдал чинь таныг байгууллагын үнэ цэнэтэй гишүүн болгоно.
Хайр дурлалын өнгөрсөн амьдрал сэргэх магадлалтай. Гэвч та хэдийнэ өөр хүнд сэтгэл алдарчихсан байх учраас хуучин амрагаа хүлээж авахгүй.
Мөнгөний хомсдолтой байсан цаг хугацаа одоо дуусч байна. Та мөнгөгүй байж үзсэн. Харин одоо мөнгөний урсгал эргэн таны зүг чиглэжээ. Мөнгөөр дутна гэж бүү санаа зов. Хичээнгүйлэн ажиллаж, зөв зүйлдээ хөрөнгө оруулахаа бод.
Жинлүүр
Энэ сард жинлүүрийнхний амьдрал жинхэнэ утгаараа тэнцвэрээ олно. Та бүх зүйлийг хянаж чадахгүй ч амьдрал аяндаа танд удирдлагыг атгуулна. Санчир гаригийн нөлөөгөөр энэ сард шинэ төсөл, шинэ хөрөнг оруулалтыг даллаж байна. Та гэр бүлдээ өмнөхөөсөө илүү анхаарч эхэлнэ. Энэ нь танд үнэхээр сайхан хариуг өгөх болно. Сарын сүүлээр ажил хэргийн харилцаанд асуудал үүсч мэднэ. Гуравдагч талыг оролцууллахгүйгээр шийдэхийг хичээгээрэй.
Хайр дурлалын тал дээр маргаан гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хамаатан садан, найз нөхдөө энэ маргаанд хутгах хэрэггүй. Хоорондоо сайн ярилцаж чадвал таны хайр дурлал дахин сэргэх болно. Мөнгөтэй холбоотой эерэг мэдээлэл хүлээн авна. Энэ нь нөхцөл байдлыг сайнаар эргүүлнэ.
Хилэнц
Хилэнцүүд зургадугаар сарыг удаан хүлээсэн. Тийм ээ, хайр дурлалдаа шийдэл гаргах цаг болжээ. Эргэж буцсан харилцаанаас илүү тогтвортой байдал чухал гэдгийг сануулъя. Хайрттаа ч гэсэн энэ шалгуурыг тавь. Эргэлзээ хэзээ ч зөв газарт хүргэдэггүй юм шүү.
Мөнгө санхүүгийн хувьд бие даасан байдлаа тогтоож чадна. Зарим зардлуудыг хассанаар мөнгөний хувьд бэрхшээлээсээ гарах боломжтой.
Ажлын шинэ санал хүлээж авна. Цалин хөлсөө тохирохоосоо өмнө энэ ажил хэр тогтвортой ажлын байр вэ гэдгийг бодоод үзэхэд гэмгүй. Учир нь та энэ сард ажлаа сольбол нэг хэсэгтээ тогтвортой байдалд хүрэхэд бэрх байх болно.
Нум
Энэ сард нумууд оюун санааны баялагтаа анхаарлаа хандуулахыг хичээгээрэй. Бясалгал хийх, наранд залбирах зэргээр сэтгэл санааны тайван байдлаа хангахыг хичээ.
Хайр дурлалын тал дээр шинэ харилцаанд орох гэж яарах хэрэггүй. Энэ сард шинээр харилцаа үүсгэхийн оронд түр зуур хүлээхийг сонго. Сугар, Дэлхийн ван гаригийн нөлөөгөөр ажил болоод хайр сэтгэлийн асуудал тэнцвэрээ олоход бага зэрэг бэрхшээлтэй болох учраас болгоомжтой хандахыг зөвлөж байна.
Энэ сард цалингаа нэмүүлэх, эсвэл орлогоо өсгөх талаар бодсон нь дээр. Цалингаа өсгөхийг хүсвэл таны ажил олгогч дургүйцэхгүй гэдэгт итгэлтэй байна. Бизнесийн хувьд ашиг орлогоо өсгөх төлөвлөгөө ч бас амжилт олно. Хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлбэл бүтээлч байдлыг дагасан мөнгөний урсгал сэргэнэ.
Матар
Багаараа хөдөлбөл энэ сард амжилт олно. Гэлээ ч аливаа ажилд танаас өөр хэн ч тан шиг өндөр амжилт үзүүлж чадахгүй. Удирдан манлайлах таны ур чадвар, асуудлыг маргаанаар биш үр дүн, эв эеэр шийдэх урлаг тань амжилтанд хүрэх гол зам болно.
Сарын эхний арав хоногт та байгууллагын, өөрийн бизнесийн салбарынхаа хамгийн үнэ цэнэтэй ажилтан, хамтрагч байх болно.
Та шинэ боломж хайж байгаа бол дор хаяж хоёр ч шинэ ажлын санал ирэх магадлалтай. Та бие даан ажиллах хүсэлтэй гэдгээ харгалзан үзэж ажлын санал хүлээн авахдаа анхаараарай.
Хайр дурлалын тал дээр бууж өгмөөр байна уу. Үгүй шүү, одоо цаг нь биш. Таны хайж байсан хайр яг хажууд чинь ирчихээд байна.
Хумх
Амьдрал дээр хосууд үргэлж л ямар нэг байдлаар маргалдаж байдаг. Гэхдээ хумхын хайр дурлал хэзээ муугаар төгсдөггүй нь тэдний ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой гэлтэй. Энэ сард хайр дурлалд асуудал тулгарч мэднэ. Гэхдээ таны уужуу ухаан бүхнийг даван туулах хүчийг өгнө. Хайраа илүү романтик болгохыг хичээгтүн.
Ажил хэрэг, бизнесийн хувьд хүрэхийг хүсч буй зорилгоо олонд дэлгэх гэсний хэрэггүй. Чимээгүйхэн хий. Харин чармайн хийж дуусгасныхаа дараа бусдад зарлахад юу нь буруутах билээ.
Мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд гарахгүй. Иймд аль болохоор хөнжлийн хэрээр хөлөө жийж, мөнгөө тааруулахыг хичээвэл мөнгөөр тасрана гэж санаа зовох хэрэггүй.
Загас
Хууль эрх зүйтэй холбоотой асуудлууд сарын эхээр эергээр шийдэгдэж ажил хэрэг хэвийн урагшилна. Чадварлаг хамт олон таны амжилтыг ахиулж чадна. Хамт олон, баг бол таны ялалтын үндэс суурь юм.
Хайрын мэдрэмж гүнзгийрнэ. Илүү их таашаал, хүслйг мэдэрнэ. Энэ сард сэтгэл тань тархинаасаа түрүүлж алхах учир хайр сэтгэлээр жигүүрлэхийн гайхамшгийг мэдэрнэ.
Гэвч буруу хүнтэйгээ болзоонд явахаас болгоомжлоорой. Хэчнээн сэтгэлийг чинь татаж байсан ч нэг л эргэлзээ төрүүлбэл уулзахгүй байсан нь дээр. Харин гэр бүлтэй загаснуудын хувьд хайр дурлалаа үргэлж шинэ байлгахыг хичээ. Хайртай хүндээ анхаарлаа хандуул.
Ертөнц танд өгөөмрөөр хандаж хүссэн мөнгө хөрөнгийг тань өгөхөө амлаж байна. Зургадугаар сар бүхэлдээ санхүүгийн хувьд азтай, хийморьтой цаг хугацаа байх болно.