Томоохон худалдааны төв, захууд НӨАТ-ын баримт олгоно

2017-06-04 09:11
NOAT

Татварын ерөнхий газар ирэх сарын 1-нээс эхлэн худалдааны төв, захуудад НӨАТ-ын баримт хэвлэх машинтай болгох зорилгоор  Нийслэлийн засаг даргатай хамтарсан санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд захууд НӨАТ-ын баримт хэвлэгчтэй болохыг шаардах  юм байна.

Иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох  хүнсний ногоо, мах, гурил будааны худалдан авалтын хоёр хувийг буцаан авах боломж бүрдэх юм.