Индонезийн цагдаагийн газар коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд хяналт тавихад туслах зорилгоор мафийн толгойлогчдын энэ асуудлаар ажиллуулахаар төлөвлөжээ. Толгойлогчид иргэдийг амны хаалтаа зүүж байгаа эсэх болон хоорондын зайгаа барьж байгаа эсэхийг хянана гэж Jakarta Post сонинд бичжээ.
Дашрамд дурьдахад, Индонезид сүүлийн үед халдвар тоо эрс нэмэгдэж байна. Ялангуяа нийслэл Жакартад байдал нэлээд хүнд байна. Энд саяхнаас нийгэм, эдийн засгийн хатуу хязгаарлалт тавьж эхэлсэн юм. Индонезид цар тахал эхэлсэн цагаас хойш 220 мянга гаруй хүн халдварт өртжээ. Үүнээс 9000 орчим нь нас баржээ.
https://mir24.tv