Амьсгалын замын үрэвсэл үүсгэгч эмгэг төрөгч нянгууд, бохир, хүйтэн агаар амьсгалын дээд зам, хамрын хөндий, залгиур, цагаан мөгөөрсөн хоолойн салстад халдварлан үрэвсүүлж, цочроосноос түүнийг цэвэрлэн, салст шүүрэл ялгаруулсны улмаас хамрын ханиад, шуухниа тусдаг.
Энэ шинж тэмдгийг арилгахын тулд хамрын хөндий, залгиур, мөгөөрсөн хоолойг цэвэрлэх хэрэгтэй ба 2-3 хоногийн дараагаар биеийн дархлааны эсүүд идэвхжин цагаан, шар өнгийн нус, цэр ялгаран, намждаг.
Энэ бол эмгэг төрөгчийг эсэргүүцсэн биемахбодийн хэвийн дархлааны урвал бөгөөд ямар нэгэн антибиотик хэрэглэх шаардлагагүй.
Хамрын ханиад, шуухитнаа туссан үед дараах энгийн аргуудаас өөрсдөө сонгон хэрэглэхийг зөвлөж байна.
- 3уун настын уусмалаас 3-5 дуслыг хамрын нүхэнд ээлжпэн дусааж, массаж хийсний дараагаар нусаа нийж, цэвэрлэх ба өдөрт 4-5 цагийн зайтай, 5-7 хоног дусаана.
- Гаатай тос: Даарсан үедээ гаатай тосыг хөмсөгний дээд талд, чамархай болон хамартаа түрхэнэ. Гавар болон гаатай тосны алийг ч хэрэглэж болно.
- Даарсан үедээ хагас аяга халуун усанд 1 дусал иод хийж, сайтар хутгаад ууна.
- Мөн иодийг шууд хамрын нүхээр ээлжлэн үнэрлэж болно.
- Улаан манжинг чанаж, шүүсийг нь халуун ууна.
- Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамрыг зайлж угаана.
- Стакан халуун усанд 4 гр сод, 5 дусал иод хийж хутгаад ам, хамрыг зайлна.
- 0рос маягийн саун бол маш их хөлс ялгаруулдаг бөгөөд халуун баннад улаан лууванг үрж бага зэрэг зөгийн бал, давстай хольж хийнэ.
- Стакан халуун усанд 1 цайны халбага далайн давс хийж хамрын нүхийг зайлж угаана.
- Чацарганы тос 30 гр, календулын уусмал 20 гр, какао 15 гр, зөгийн балЮ гр, зөгийн лав 5 гр хольж сайтар хутгана. Бэлдсэн бэлдэцнээсээ давуунд шингээж 20 минутын турш хамартаа бигнүүр хийнэ.
- 250 мл усанд эвкалиптийн уусмалаас 10 гр, зефир 20 гр-ийг хийж буцалган, өдөрт 2-3 удаа хамрыг зайлж угаана.