Улсын бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг илрүүлжээ

2020-09-16 11:191min0
2a1604ffa1bca13a0462a22d6f841cd9d3fe00b3

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувь хүн худалдаалж байсныг илрүүлжээ.

Худалдаалж байсан найман нэр төрлийн эмийг нь хурааж, аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. Мөн зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй