Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 13 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй байна. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй байна.
Сануулахад, өмнөх дуудлага худалдаа энэ сарын 10-ны өдөр болоход Монголбанк ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж 30.9 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн. Своп, форвард арилжаагаар Монголбанк 20 сая ам.долларын своп хэлцлийг байгуулсан юм.