Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөгөөг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа хүргэж байна.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор хүмүүсийн бөөгнөрөл үүсэх, цаг агаарын байдлаас болж өдийд томуу, томуу төст өвчин нэмэгддэг.
Наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн 2.3 хувь нь томуу томуу төст авчинтэй байна. Энэ нь 10 мянган хүн тутмын 13,7 нь томуу томуу төст өвчинтэй байна гэсэн үг. Эмнэлэгт хэвтэж байгаа амьсгалын замын хүнд өвчтэй хүмүүсийн 4.3 хувь томуу, томуу төст өвчинтэй байна.
Мөн 90 орчим хувийг 15 хүртэлх насных тэр дундаа 70 хувьд нь 4 хүртэлх насны хүүхдүүд зонхилж байна. Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлөөр хүндрээд эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 65 хувь нь 4 хүртэлх насных, үүнээс тал хувь нь 1 хүртэлх насны хүүхдүүд байна.