Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийж байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг тоймлон хүргэе.
Шийдвэр:
- -Энэ нь есдүгээр сарын 16-наас эхлээд урлаг, спортын бүх арга хэмжээ хэвийн горимд шилжиж байна. Бүхий л үйлдвэр үйлчилгээний арга хэмжээ мөн 16-наас эхлэн хэвийн горимоор үйл ажиллагаагаа явуулна.
- -Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар есдүгээр сарын 21-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийг хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргалаа.
- -Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг есдүгээр сарын 15 буюу маргааш дуусах байсныг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар санал нэгдэж Засгийн газарт хүргүүлжээ.
- -Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах орчныг бүрдүүлэхийг бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ. Цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжоо дайчлан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох юм байна.
Л.Баяр