Моттоо ХХК нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрлээ

2020-09-14 11:33
119412171_3857809550913063_7186048622486789234_o

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18-р хороо, Моттоо ХХК-нд хяналт шалгалтыг 2020 оны 09-р сарын 09-ний өдөр гүйцэтгэлээ.

Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрлээ.

Илэрсэн зөрчилд Моттоо ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих