Орон нутгийн замд үйлдэгддэг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хэрэг ослоос үүдэлтэй нийгмийн хор уршгийг багасгах, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, иргэд таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулаад удаж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Дархан, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозамд дундаж хурд тодорхойлох камер суурилууллаа. Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулж тууз хайчлах арга хэмжээг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь Замын цагдаагийн хяналтын постонд зохион байгуулав.