Монголын үндэсний бөхийн холбооны тавдугаар “Их Эе” хурал тодорхой шалтгааны улмаас хойшлогдсоныг тус холбооноос мэдэгдэв.
Тус хурал нь энэ сарын 19-нд товлогдоод байсан. “Их Эе” зохион байгуулах ажлын хэсгээс нийт аймгийн бөхийн холбоо, дэвжээ, бөхчүүд, улсын цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд болон бөхийн зүтгэлтэн, судлаачид уулзалдаж тов зарлаад байсан юм.