Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 27. Сумъяа гараг. Үнэг одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана,,луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.