2020-09-11 16:141min00

Цахим худалдан авалт нэмэгдсэнтэй холбогдуулан залилуулах тохиолдол гарч байна

118854843_235891461180525_8929767573938988500_n

Сүүлийн үед “Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдан авалт хийх, мөн гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь нэмэгдэж байна.

Цахим худалдан авалт нэмэгдсэнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол гарч байна.

Иймд интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг иргэд аж ахуйн нэгжид анхааруулж байна.

ТОКИО ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй