2020-09-11 12:391min00

Монгол Улсын гадаад худалдаа 16.3 хувиар буурлаа

Freight-forwarders-1024x453

Үндэсний статистикийн газрын мэдээллээр наймдугаар сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдаа 16.3 хувиар унасан байна. Нэгдүгээр сараас наймдугаар сарын хугацаанд гадаад худалдааны эргэлт 7.9 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

Ингэж унах болсон шалтгаан нь коронавируст цар тахлаас шалтгаалсан хил хаах зэрэг арга хэмжээнүүд нөлөөлсөн гэдгийг судалгаанд онцолжээ.

Гадаад худалдааны эргэлтийн 55.8 хувийг БНХАУ дангаараа эзэлж байгаа аж.  Монгол Улс дэлхийн 139 улстай худалдаа хийжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй